Цахилгаан эрчим хүч түр хязгаарлана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-11-24 16:10:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 25-ны 00:00-01:30 цагийн хооронд цахилгаан эрчим хүч түр хязгаарлах тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдэгдлээ. 

Тодруулбал, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 00:00-01:30 цагийн хооронд Төв магистрал шугамын Цагаан-Олом 35мКв-ын дэд станцад засварын ажил хийх ажээ. Ингэхдээ Есөнбулаг сумын 1 дүгээр зэргийн хэрэглэгчид болон дулаан үйлдвэрлэгч байгууллагуудаас бусад хэрэглэгчид мөн Тайшир, Дэлгэр, Гуулин, Чандмань, Бигэр, Эрдэнэ, Цогт, Баянтоорой, Цээл, Халиун, Жаргалан, Баян-Уул сум, Завхан аймгийн Шилүүстэй сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах болсныг мэдэгдлээ.


Холбоотой мэдээ