Японы Ерөнхий сайд Шинзо Абэ маргааш Монголд айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2016-07-13 16:47:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал маргааш эхэлнэ.

Тэрээр АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох юм. Тэрээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзалт хийх юм байна.

Тус айлчлал нь Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх,  стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх дээд хэмжээний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад ач холбогдолтой гэдгийг албаныхан тодотгож байна.

Айлчлалын хүрээнд талууд хоёр орны эдийн засаг, мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох юм.

Ерөнхий сайд Ш.Абэ нь  Монгол Улсад  гурав дахь удаа айлчлах бөгөөд  Япон Улсын Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж буйгаараа онцлогтой.

 Б.Заяа

Холбоотой мэдээ