Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамд 5 см зузаан цас тогтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-19 14:38:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр довын уулзвараас Зуунмод-Налайх чиглэлийн авто замд 5 см зузаан цас тогтсон тул “Төв-АЗЗА" ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид цас шүүрдэгч машинтай ажиллаж байна.


Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 35-38 км дахь хэсэгт 5см-ийн зузаан цас тогтсон тул анхаарал болгоомжтой зорчихыг ЗТХЯ-аас иргэдэд анхаарууллаа.

Холбоотой мэдээ