Өмнөд Энэтхэгийн Гомандацан хийдийн лам нар наадамлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 18:16:10

БНЭУ-ын Карнатака мужийн Хубли дахь Гомандацан хийдийн Монгол  шавь лам хуврагууд төрт ёсны их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Лам нар Төр улс түмэн олныхоо амар амгалан, сайн сайхны төлөө хурал номоо хурж, бат оршил өргөснөөр наадмаа эхлүүлж, 128 бөх барилдуулан, хурдан хүлгийнхээ шандас, цэц мэргэнээ сорьж сайхан наадсан байна. Хүчит бөхийн түрүү магнайд тэсвэр хатуужил, уран мэхээр Э.Бямба лам тэргүүлжээ. Өнөөдөр цэц, мэргэ, хурдны аваргууд тодрох юм байна. Гоман хийд шашины сургуулийн дэг журмаар лам нар энэ 13-нд хичээл сургуульдаа орох тул наадмаа өнөөдөртөө багтаан өндөрлүүлэх шахуу хөтөлбөртэй байгаа юм байна.

Гомандацан хийдэд 380 гаруй оюутан лам хуврага суралцаж, хурал хурж байна.

Холбоотой мэдээ