Нийтийн албанд томилогдох 176 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-18 19:17:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар энэ сарын 8-12-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 176 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэжээ.


Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 222 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 381 урьдчилсан мэдүүлгийн 176-г хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 205 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.


Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.


Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 92 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 13 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 79 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.  

Холбоотой мэдээ