Хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч мөс бэхжээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-15 18:24:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 8 удаагийн дуудлага бүртгэгдэж Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8 иргэний амь насыг аварчээ.


Харин энэ сард  Архангай аймгийн Түвшрүүлэх, Завхан аймгийн Яруу, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаануур сумын нутагт  гол, нуурын мөс цөмөрсөн тохиолдлын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, 11, 12 дугаар саруудад  агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Мөн жижгэвтэр голуудын дагууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн ч бусад томоохон голуудад мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна. Иймд олон жилийн дунджаас дулаан байгаатай холбоотойгоор гол, мөрөн, нууранд мөсөн бүрхүүл тогтох хугацаа оройтох, мөсний даац хүн, мал, машин, техник хэрэгслээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ