Мэргэжлийн лигийн энэ сарын барилдаанд 79 бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн 2 дахь барилдааныг 11 дүгээр сарын 28-нд Бөхийн өргөөнд “Хил хязгааргүй спорт” ТББ, Монголын үндэсний бөхийн холбоо, ТВ8 телевиз хамтран зохион байгуулна.
Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын харцага 2, Улсын начин 14, Аймаг/цэргийн арслан 27, Аймгийн заан 7, Аймгийн харцага 6, Аймаг/цэргийн начин 16, мөн сумын заан цолтой 7 хүн мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд нийтдээ 79 бөх барилдана.
Мэргэжлийн лигийн 2 дахь буюу 11 дүгээр сарын барилдаанд оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан бөхчүүдийг анхдугаар барилдааны чансаагаар нь эрэмбэлэн танилцуулж байна.
Тодруулбал:
1. У.х Т.Баасанхүү УВ 1500
2. У.н Н.Мустафа БӨ 900
3. У.н Б.Бат-Эрдэнэ БУ 500
4. А.а Э.Сумъяабат БУ 500
5. У.ө.н Ч.Батчулуун ХӨ 250
6. У.н Б.Серик БӨ 250
7. А.а Б.Батсайхан АР 250
8. Ц.н Г.Эрдэнэтогтох УВ
250
9. У.х Д.Анар ДО 150
10. У.н Д.Амаржаргал БУ
150
11. У.н Ц.Бямба-Очир ГА
150
12. У.н Ц.Мөнхбаяр УВ 150
13. А.х.а Б.Батмөнх ХО 150
14. А.а М.Бямбадорж ДГ
150
15. А.а С.Ерөөлт ДА 150
16. А.а Б.Чинбат АР 150
17. У.н Б.Цэдэнсодном ӨВ
70
18. А.а Д.Аззаяа Хэнтий 70
19. А.а Я.Бумбаяр ГА 70
20. А.а Ц.Лувсан-Адъяа ӨМ
70
21. А.а Д.Ням-Очир АР 70
22. А.а Б.Отгонбаатар ГА 70
23. А.а П.Өсөхбаатар ЗА 70
24. А.з Э.Мөнхжаргал АР 70
25. А.з Б.Түвшинтөгс БУ 70
26. А.х Б.Сосорбарам ХО 70
27. А.н Б.Баатарболд СЭ 70
28. А.н Г.Цоггэрэл УВ 70
29. А.н Б.Улаалзгана СЭ 70
Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн
барилдаанд анх удаа хүчээ сорихоор 50 бөх бүртгүүлжээ.