Хятадад дотоодод халдварласан 48 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-29 13:21:11

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын эх газарт пүрэв гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 48 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь Өвөр Монголд, 12 нь Ганьсу мужид, ес нь Хар мөрөн мужид, гурав нь Чинхай мужид бүртгэгдсэн бол Бээжин хот, Нинсяд тус бүр хоёр, Юньнань мужид нэг тохиолдол илэрсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс Гуандун мужид дөрөв, Шанхай хот, Гуанси мужид тус тус гурав, Жэжян, Юньнаньд тус бүр хоёр, Бээжин, Өвөр Монголд тус тус нэг тохиолдол илэрсэн байна.


Эрүүл мэндийн үндэсний хорооны өдөр тутмын мэдээлэлд дурдсанаар, пүрэв гарагт халдварын сэжигтэй нэг тохиолдол Шанхайд бүртгэгдсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.  


Энэ сарын 28-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 97002 тохиолдол илэрснээс 91665 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Мөн 701 хүн эмчлүүлж байгаагаас 38-ынх нь биеийн байдалд хүнд байна.


Мөн Хонконгт 12337 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16394 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Холбоотой мэдээ