Алтанбулаг суманд стандартад нийцсэн үхрийн махан стейк үйлдвэрлэж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-28 20:57:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2021 оныг Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн зүгээс “Чанарыг эрхэмлэх жил” болгон зарласан. Иймээс зарласан жилийн хүрээнд бизнес эрхлэгчдэд ээлтэй үйлчилгээг хүргэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Энэ үүднээс үндсэн зорилгынхоо хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймгийн МХГ, ХХААГ, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран Алтанбулаг сумын “Хүч Агро” ХХК дээр “Чанар бидний зорилт” өдөрлөгийг зохион байгуулжээ.

Дээрх үйл ажиллагааны үеэр “Хүчү агро” ХХК-ийн мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн обьектод ашиглаж буй хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад хяналт тавьж шийдвэрлэсэн байна. Мөн тохирлын үнэлгээний мөрөөр хийсэн ажлын явц, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байдал, хүнсний бүтээгдэхүүний чанар холбогдох стандартын шаардлагад нийцэж буй эсэхэд мэргэшил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Тус ХХК нь сайн чанарын үхрийн махаар шинэлэг шийдэл бүхий 16 нэр төрлийн стейкүүдийг шинэ савлагаатайгаар худалдаанд гаргаад байгаа аж. Эднийх тус бүтээгдэхүүнээ дээд зэрэглэлийн рестарон зоогийн газруудад нийлүүлдэг байна.

Шинийг сэдэж, хийж бүтээж байгаа үйлдвэрлэгч хамт олон органик фермээс шууд танд хүргэх HUCHU брэндийн олон сонголтот бүтээгдэхүүний төрлүүдийг "HUCHU premium beef /дээд зэрэглэлийн үхрийн мах" пэйжид зочилж дэлгэрэнгүй танилцаж болох юм байна. 



Холбоотой мэдээ