Аймгийн хэмжээнд гурав дахь тунд хамрагдалт 16 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-26 19:12:31

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 83 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 12511 боллоо. Үүнээс Зуунмод суманд 29, Заамарт 16, Жаргалантад 14, Борнуурт 9, Баяндэлгэрт 6, Эрдэнэд 6, Сүмбэрт 3 тохиолдол батлагджээ. Батлагдсан тохиолдлуудын 65 нь насанд хүрэгч, 18 нь хүүхэд байна. 

Орон нутагт 13396 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 11779 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 45 хүн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1572 иргэн эмчлүүлж байгаагаас 461 насанд хүрэгч, 26 жирэмсэн эх, 85 хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд нийт 996 хүн эмчлүүлж байгаагаас 732 том хүн, 264 нь хүүхэд байна. 

Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 21 иргэнийг хяналтад авч, 107 иргэн хяналтаас гарч, 1929 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна. Аймгийн хэмжээнд иргэдийн вакцинжуулалтын гурав дахь тунд хамрагдалт 16 хувьтай байна. 

Холбоотой мэдээ