Өчигдөр 1231 хүнээс коронавирус илэрч, 11 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-26 11:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1231 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн олон буюу 93 тохиолдол батлагдсан байна. Харин сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол илэрч байсан Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 11 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1 604 хүн нас бараад байна.


Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 806 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8398 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.



Холбоотой мэдээ