Орос хэл судлалын 43 дахь төвийг нээлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-10-25 22:54:20

Төв/ МОНЦАМЭ/ Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар, төвийн ба говийн аймгуудын 12-р ангийн сурагчдын Бүсийн олимпиадыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймаг, Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгийн 12-р ангийн 21 сурагч,17 багш болон “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрынхан оролцсон юм.

Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын 43 дахь төвийг тус аймгийн "Хүмүүн" цогцолбор ахлах сургуульд нээлээ.

Бүсийн олимпиадад шалгарсан 6 сурагч ОХУ-ын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй сурах эрх, мөн 6 багш тус улсад мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр тус тус шагнууллаа.

 

Холбоотой мэдээ