Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар пауэрлифтингийн дэлхийн аварга болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-23 06:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Литва Улсын Вильнюс хотод өчигдөр эхэлсэн пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-нд 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос 17 тамирчин хүч үзэж байна.


Тэмцээний эхний өдөр Монгол Улсын 2 ахмад тамирчин алтан медаль хүртэж, Литва улсын тэнгэрт төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүлжээ. Тус тэмцээний ахмадын 59 кг-ын жингийн 70-аас дээш насны ангилалд Ш.Пэрэнлэй цээжиндээ 60 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга боллоо.


Мөн 74 кг-ын жингийн ахмадын 60-аас дээш насны ангилалд Ш.Бат-Эрдэнэ 120 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртжээ. Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй 70 настай, Ш.Бат-Эрдэнэ 62 настай юм.

 

Холбоотой мэдээ