Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-10-22 17:11:55

Төв /МОНЦАМЭ/ Төв суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан 28.3 тн мах бэлтгэн, нөөцлөх ажлын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Эрдэнэ Хүнс” болон “Тайван Өсөх” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ жилийн хувьд мах нөөцлөх хэмжээ өмнөх оноос нэг дахин илүү байгааг албаныхан онцоллоо.

2022 оны хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд борлуулан, махны үнийн хөөрөгдлийг хязгаарлаж, тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

Холбоотой мэдээ