“Чингис хаан” ОУНБ-д халдвараас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-21 17:39:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТ, ИНЕГ, ДЭМБ хамтран “Чингис хаан” ОУНБ-д “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний үзүүлэх сургуулилт болжээ.


Үзүүлэх сургууль танхимын сургалт, бодит орчин дахь дадлага сургууль гэсэн хоёр хэлбэрээр явагдсан байна.


Танхимын сургалтаар “Коронавируст халдварын үеийн хилийн мэргэжлийн хяналт, шалгалт”, “Боомт дахь коронавируст халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ”, “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”, “Коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ”, Монгол Улсын “Коронавируст халдварын нөхцөл байдал, тархварын судалгаа, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гаалийн хяналт, шалгалт, цар тахлын нөхцөл байдлын үед хийлийн нэвтрэх цэгт ГИХГ-ын оролцоо, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдвараас сэргийлэх дэглэм сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.




Харин дадлага сургуулилтыг бодит байдалтай уялдуулан олон улсын нислэгээр ирсэн иргэдийг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаан дээр явуулсан гэж ОБЕГ-аас мэдээлэв.





 

Холбоотой мэдээ