“COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс вакцин хийлгэх шаардлагатай юу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-21 14:56:11

ВАШИНГТОН. /CDC/. COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн эсэхээ үл харгалзан вакцинд хамрагдахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв тэргүүтэй байгууллагууд зөвлөж байна.


Учир нь байгалийн дархлаа дахин халдвар авахаас хэдий хугацаанд хамгаалахыг судлаачид хараахан тогтоогоогүй байгаагаас гадна эсрэг биетийн түвшин хүн бүрт харилцан адилгүй байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.


Мөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст халдварлаад эдгэрсэн хүмүүсийнхээс илүү хамгаалалт үүсэж байгааг батлан харуулсан нотолгоонууд гарч ирсээр байгаа ажээ.


Тухайлбал, Кентукки муж улсад явуулсан судалгаагаар “COVID-19”-өөр халдварлаж байсан, вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дахин халдвар авах магадлал вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийнхээс хоёр дахин өндөр байгааг тогтоожээ.


Харин “COVID-19”-өөр халдварлан моноклональ эсрэг биет, сийвэнгийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 90 хоногийн дараа вакцин хийлгэх хэрэгтэй гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд бичжээ. 

Холбоотой мэдээ