Хөрөнгийн биржид 4 ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-15 15:52:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 30 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 274.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" (ONH+15%), "Тэнгэрлиг медиа " ХК (TNGR +14.98%), "Эрчим баян өлгий" (BOE +13.46%) болон "Айтүүлс" ХК (ITLS+9.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх уул" (BEU -9.33%), "Женко тур бюро" (JTB -5.24%) болон "Түшиг уул" ХК (TUS -4.47%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 104,945 ширхэг нэгж эрхийг 42.6 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг Инвескор”-ын бонд 9.7 сая төгрөгөөр арилжлаа. Мөн багцийн арилжаагаар 168.293 ширхэг үнэт цаасыг 499,998,503 төгрөгөөр арилжжээ.

ТOП-20 индекс 0.2 хувиар буурч 40,085,39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,856,529,201,461.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ