“Merck” компани БНСУ-ын электроникийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ

Дэлхийд | Технологи
anudaritsagaan@gmail.com
2021-10-09 14:37:28

СӨҮЛ. /Yonhap/.  Германд төвтэй технологийн “Merck” компани 2025 он хүртэл БНСУ-ын электроникийн салбарт 693 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа баасан гарагт мэдэгджээ.


Тус компани нь БНСУ-ын зах зээлд 1989 онд нэвтэрсэн бөгөөд одоогоор тус улс дахь “Merck” компанийн 11 судалгаа, үйлдвэрлэлийн байгууламжид 1400 орчим хүн ажилладаг байна.  


" “Merck” компанийн хөрөнгө оруулалт манай улсад хагас дамжуулагч материалын тогтвортой нийлүүлэлт, дэвшилтэт технологи, ажиллах хүчийг баталгаажуулах боломжийг олгоно" гэж БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Мүн Сон Ук мэдэгдэлдээ дурджээ.


"БНСУ-ын Засгийн газар судалгаа, хөгжүүлэлтийн төслүүдийг өргөжүүлж, зохицуулалтыг хөнгөвчлөх замаар хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг бэхжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байна. Энэ бол хоёр талд харилцан ашигтай хөрөнгө оруулалт” гэж Мүн Сон Ук нэмж дурджээ.


Түүнчлэн Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам “Merck” компанид татварын хөнгөлөлт зэрэг шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээр төлөвлөж байгааг онцолжээ.


Хагас дамжуулагчийн салбар нь тус улсын экспортын гол хөдөлгөгч хүч бөгөөд экспортын 20 орчим хувийг эзэлдэг байна.  

 

Холбоотой мэдээ