ШТС-уудын 80 хувь нь шатахууныг хязгаарлалтгүй олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-07 15:27:48

Төв/МОНЦАМЭ/ Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын улсын байцаагч нар ШТС-уудын шатахууны нөөцийн судалгаа хийжээ.

Судалгааны дүнд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар "Мон-Суль" шатахуун түгээх станц 30 тонн АИ-92 шатахуун, "Магнай трейд" шатахуун түгээх станц 10 тонн АИ-92 шатахууны нөөцтэй байна.

Өнөөдрийн 12 цагийн байлаар Тэс петролиум, Шунхлай, Мон-Суль, Магнай трейд зэрэг станц АИ-92 шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүй олгож байгаа бол Петровис шатахуун түгээх станц 18 тонн АИ-92 шатахууны захиалгыг хүргүүлсэн байгаа одоогоор нөөц багатай учир зөвхөн гэрээт байгууллагуудад олгож байгаа талаар мэдээллээ. 

Холбоотой мэдээ