Ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-21 11:11:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө түүхэн гавьяа байгуулсан ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлж байна.


Тодруулбал, Зэвсэгт хүчний 100, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эх орны дайчид” нийгэмд үйлчилдэг ТББ хамтран нийслэлд амьдарч буй, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож, түүхэн гавьяа байгуулсан ахмад дайчдадаа хүндэтгэл илэрхийллээ.


Ёслолын үеэр дайнд оролцсон нэгтгэл, ангийн байлдааны тугийг ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу дор хүндэтгэлтэйгээр залж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон үлээвэр найрал хөгжимчид урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн ахмад дайчин маань нэгтгэл, ангийнхаа байлдааны тугт хүндэтгэл үзүүлсэн байна.




Хүндэтгэлийн ёслолыг цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр ахмад дайчдынхаа амьдарч буй орон сууцны орцны гадна болон гудамжинд нь зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байна.







Холбоотой мэдээ