Коронавирусний халдвартай 112 хүүхэд эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 20-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын тоо 156-аар нэмэгджээ.
Аймгийн төв Даланзадгадад 122 иргэн халдвартай гэж бүртгэгдсэн нь хамгийн өндөр байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа 568 хүнээс 37 жирэмсэн эх, 112 хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Нэн хүнд тав, хүнд 42, хүндэвтэр 158 байгаа аж. Гэрийн эмчилгээнд 890, гэрийн тусгаарлалтад 1411 иргэн байна. Тус аймагт халварын эх үүсвэр бүртгэгдэж эхэлснээс хойш 4649 иргэн өвчилснөөс 3084 иргэн эдгэрчээ.