"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-18 16:24:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзэл төлөвшүүлэх,  хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгох “Оролцоо” төслийг орон даяар хэрэгжүүлж байгаа.

Төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг өнгөрсөн сарын 18-22-ны өдрүүдэд  www.e-mongolia.mn  төрийн үйлчилгээний цахим хуудсаар бүртгэсэн. Баян-Өлгий аймгаас 18-34 насны нийт 211 иргэн хүсэлт гаргаснаас сонгон шалгаруулалтад 112 хүн тэнцсэн байна.

Эдгээр залуучууд 14 хоногийн сургалтад хамрагдахаар энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотыг зорив. Тэднийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Галия нар үдэн гаргаж амжилт хүслээ.

Сургалтад бүрэн хамрагдаж, гэрчилгээ авсан иргэн тус бүрд төрөөс 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Мөн урьдчилан бэлтгэсэн ажлын байранд хөдөлмөрт бэлтгэх, холбон зуучлах ажлыг Халамжийн үйлчилгээний газар зохион байгуулах ажээ.    

Холбоотой мэдээ