Жижиг дунд үйлдвэрийн зээлийн төсөл хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-04 12:50:20

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс жижиг дунд үйлдвэрийн зээлийн төслийг хэрэгжүүлэхээр үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээс долдугаар сарын 08-ныг хүртэл төсөл хүлээн авч байна.

Уг зээл нь  жилийн 9 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд зээлийн дээд хэмжээ нь 15 сая төгрөг аж. Харин сум хөгжүүлэх  хөнгөлөлттэй зээлийн төсөлд 29 сая төгрөг хүртэл санхүүжилт олгох бөгөөд  жилийн 2.9 хувь, сарын 0.24 хувийн хүүтэй юм.

Албаныхан бизнесийн төслийн материалыг хүлээн авч “Хаан” банкинд шилжүүлэх бөгөөд тухайн банк өөрсдийн байгууллагын шаардлагад нийцсэн төсөл шалгаруулж зээл олгох эрхийг олгоно.

Дашрамд дурдахад Дорноговь аймагт бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих “Бизнес инкубатор” төв 2012 онд байгуулагдсанаар  80 гаруй жижиг бизнес эрхлэгч, хувь хүн энэ төвөөр бойжиж, зарим нь компани байгуулан бие дааж хувийн хэвшлийн салбарт амжилттай ажиллаж байна.        

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ