Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн баярын хурал болов

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-15 17:37:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Нийслэл, 21 аймгийн 61 байршлаас цахимаар зохион байгуулж буй баярын хуралд Өвөрхангай аймгийн Цагдаагийн алба хаагчид, аймгийн удирдлагууд оролцов.

“Өвөрхангай аймаг хүн ам олонтой төдийгүй баруун аймгуудыг чиглэсэн улсын чанартай авто зам дайран өнгөрдөг учраас гэмт хэрэг, хэв журмын зөрчил багагүй үйлдэгддэг. Үүний зэрэгцээ коронавирусний халдварын тархалт эрчимжиж, цагдаагийн алба хаагчдад багагүй ачаалал үүсч байна. Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүнд талархаж явдгаа илэрхийлье” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн аймгийн Онцгой комиссоос цагдаагийн хоёр алба хаагчид иж бүрэн таван ханатай гэр олгож, ажил үйлсээрээ манлайлан ажиллаж буй алба хаагчдыг шагнан урамшуулсан юм.  

Холбоотой мэдээ