Морины толгойн баримал дотроос их хэмжээний кокаин хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-04 08:52:21

ЖАКАРТА. /АР/ . Морины толгойн баримал дотор нуусан их хэмжээний кокаиныг хураан авсан тухай Шинэ Зеландын цагдаа нар мэдэгдлээ. Тэд урьд өмнө нь ийм их хэмжээний кокаин хураан авч байгаагүй аж.

Алмаазан шигтгээтэй асар том морины толгойн баримал дотроос 10 сая долларын үнэд хүрэх кокаиныг Шинэ Зеландын цагдаа нар хураан авсан байна.

35 кг кокаиныг Мексикээс Шинэ Зеландын Окленд хот руу өнгөрсөн тавдугаар сард агаарын тээврээр илгээсэн аж.

Цагдаа нар зургаан долоо хоногийн турш мөрдөн шалгалт явуулсны эцэст өнгөрсөн амралтын өдөр Америкийн 1, Мексикийн 2 иргэнийг баривчилжээ.

Кокаин нуусан морины толгойн баримал нь 365 кг бөгөөд 1 м өндөр гэнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ