Энэ сар гарснаас хойш 72 хүүхэд халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-09 17:14:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Халдвар илэрснээс хойш Өмнөговь аймагт нийт 3028 тохиолдол бүртгэгдээд байна.

Илэрсэн нийт тохиолдлоос 18 хүртэлх насны хүүхэд 436, жирэмсэн эх 39 байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ сар гарснаас хойш 72 хүүхэд коронавирусний халдвар авчээ. 5-11 насны хүүхдүүд халдварт их өртөж байгааг мэргэжлийн байгууллага онцоллоо. 9 дүгээр сарын эхний долоо хоногт 458 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос халдварын тоо 50,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга М.Булганчимэг "Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын үеэр халдварын тоо эрс нэмэгдсэн. Мөн сургуулийн үйл ажиллагаа эхэлснээс хойш халдварын тохиолдол хурдтайгаар тархаж байна. Иймд хувь хүн өөрсдийн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, дархлаажуулалтад бүрэн хамрагдах нь халдварын хүрээг хумих  боломжийг бүрдүүлнэ. Тиймээс амны хаалтаа зөв зүүх, хүн хоорондын зай барих, 20 секундээс дээш хугацаанд гараа угаах, ариутган халдваргүйжүүлэх ажлыг хийж хэвшээрэй" гэлээ. 

Холбоотой мэдээ