Улаанбаатар хотод 1469, орон нутагт 2208 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-08 11:14:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3677 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа.


Энэ нь өчигдрийнхөөс 286 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 243 719 болжээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 1469 нь Улаанбаатар хотод,  2208 нь орон нутагт бүртгэгджээ. 


Мөн хугацаанд  хүн эдгэрсэн бол коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  зургаан хүн нас барснаар нийт 982 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 19 440 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 838, хүүхэд 2866 байна.

Харин нийт эмчлүүлэгчдийн 12 552 нь хөнгөн, 5086 нь хүндэвтэр,  1526 нь хүнд,   276 хүн маш хүнд оноштой байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн  29 639 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.


Холбоотой мэдээ