Эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр төллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-07 14:46:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр төлжээ.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Иймд “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрийн хүрээнд 40 эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр төлж асран хамгаалагчдын талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүллээ.
Ташрамд, 2020 оны жилийн эцсийн байдлаар Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2189 иргэн байгаагийн 44,2 хувь нь буюу 968 нь эмэгтэйчүүд байна гэсэн статистик судалгаа байдаг. Тэдний 13 хувь нь буюу 285 нь хөдөлмөр эрхэлдэг ажээ.
Холбоотой мэдээ