“Модны 2”-ын замыг маргаашаас хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-07 13:51:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Модны 2-ын замыг маргаашаас хааж асфальт-бетонон хучилт хийнэ.


Замыг өглөө 04.00 цагаас хааж, энэ сарын 10-ны 06.00 цаг хүртэл хаах юм. Баянгол дүүргийн Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км авто замыг өргөтгөн шинэчилж, одоогоор 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавьж байна.


Иймд нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас иргэдийг дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнд зураглалын дагуу оролцохыг зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ