БНХАУ-ын баг 186 медальтай паралимпыг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-04 10:12:40

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар 84 улс паралимпын медаль хүртээд байна.


Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 87 алт, 52 мөнгө, 47 хүрэл, нийтдээ 186 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 38 алт, 35 мөнгө, 40 хүрэл, нийт 113 медальтай 2 дугаарт байгаа бол Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 35 алт, 30 мөнгө, 45 хүрэл, нийт 110 медаль хүртсэн амжилтаар дөрөвт бичигдэж байна.


Харин АНУ-ын баг  35 алт, 34 мөнгө, 26 хүрэл, нийт 95 медальтай яваа бол Украин улсын баг 24 алт, 45 мөнгө, 26 хүрэл, нийт 95 медальтай 5 дугаарт бичигдэж байна.


Монгол Улсын баг тамирчдаас пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэнээр 57 дугаар байрт бичигдээд байгаа юм.

Холбоотой мэдээ