БНХАУ-д цахим жолооны үнэмлэх олгож эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-03 16:32:44

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-д цахим жолооны үнэмлэх олгож эхлэх шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн эхний өдөрт 2.72 сая гаруй жолооч ийм үнэмлэх авлаа гэж тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамны замын хөдөлгөөний хяналтын товчооноос мэдээлжээ.


“Энэхүү шийдвэрийг Бээжин, Шанхай, Гуанжоу, Сиань зэрэг нийт 28 хот нь анхлан хэрэгжүүлж байна. Жолоочийн шинэ цахим үнэмлэхийг гар утасны албан ёсны хавсралтаар дамжуулан жолооч нарт олгоно” гэж тус товчоо мэдээлсэн байна.


Өмнө нь Тяньжин, Чэнду, Сужоу хотод зургаадугаар сарын 1-нд эхлүүлсэн туршилтын хөтөлбөрөөр 1.95 сая гаруй хүнд цахим жолооны үнэмлэх олгожээ. Мөн олон нийтэд зам тээврийн ослын нотлох баримт, материалыг үзүүлэх гэх мэт зам тээврийн хяналттай холбоотой өөр гурван арга хэмжээг лхагва гаргаас хэрэгжүүлж эхэлжээ. 

Холбоотой мэдээ