Гадаад валютын худалдаагаар 42 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-27 12:41:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Төвбанк арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг бүрэн биелүүлж, өчигдөр 42 сая ам.доллар нийлүүлэв. Мөн банк хоорондын валютын дуудлага худалдаагаар энэ сарын 24-нд 60.3 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Тодруулга: "Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна. 


Холбоотой мэдээ