Зүүнбаян-Улаан сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-24 14:00:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Ардын Хувьсгалын 100 жил, Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийнхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагууд, хувь хүмүүсийг шагнан урамшуулсаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 182 дугаар зарлигаар Зүүнбаян-Улаан сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын гишүүд гардуулан өглөө.

 

БНМАУ-ын VI их хурлын шийдвэрээр 1931 онд үүсэн байгуулагдсан тус сум 90 жилийнхээ ойгоор ийнхүү алдар хүндэтгэлийн эзэд болж байна. Сумынхаа түүхэн хугацаанд хөдөлмөрөөрөө хорших, нэгдэлжих хөдөлгөөнийг онцлон хөгжүүлж, 1956 онд байгуулсан “Цацрал” нэгдэл ажил үйлсээрээ улс, аймагт 18 жил тэргүүлж байв.

 

Үхэр сүргийг өсгөн үржүүлснээр 80 гаруй тонн цөцгийн тос үйлдвэрлэж, үхрийн аж ахуйгаас 2.2 сая төгрөгийг ашиг олж байсан тэргүүн туршлагыг нь төр засгаас өндрөөр үнэлж, 1979 онд “Алтангадас” одонгоор шагнаж байжээ.

 

Холбоотой мэдээ