Коронавируст халдварын 1596 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-24 11:13:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1596 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.


Халдвар илэрсэн хүмүүсийн 314 нь Улаанбаатар хотод, 1282 нь орон нутагт бүртгэгдсэн байна.


Халдвартай 11 093 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  6332 нь хөнгөн,  3626 нь хүндэвтэр, 944 нь хүнд, 191 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 2022 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.


Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 62 мянга 110 хүн буюу зорилтот бүлгийн 63.4 хувь хамрагджээ. 



Холбоотой мэдээ