Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагыг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-23 14:03:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил угтсан үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын ЗАА-ны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс т Хангарди ордны 6 давхарт бүртгэж эхэллээ.


Үзэсгэлэн худалдааны байршил бүрд үсчин ажиллуулан, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай түр журам боловсруулан мөрдүүлнэ.   


Үзэсгэлэн худалдааг зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг наймдугаар сарын 28, 29-нд 9.00-19.00 цагийн хооронд “Автомашингүй гудамж” болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /УБ их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс УИД орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх зургаан байршилд байх аж. 

Холбоотой мэдээ