“Умардын урсгал-2”-той холбогдуулан хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-08-21 09:13:00

ВАШИНГТОН. /RIA Novosti/. “Умард урсгал-2” хий дамжуулах хоолойн барилгын ажилтай холбоотой ОХУ-ын компаниуд, хөлөг онгоцуудад авсан хориг арга хэмжээгээ АНУ өргөтгөлөө гэж тус улсын Сангийн яам мэдэгджээ.


Хязгаарлалтад "Константа" даатгалын компани, "Нобилити" компани, мөн энэ компанитай холбоотой "Остап Шеремета", "Иван Сидоренко" гэсэн хоёр хөлөг онгоц өртсөн байж магадгүй байна.


АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтсан хувь хүн, хуулийн этгээдүүдийн нийт тоо шинээр оруулсан хүмүүсийг оруулаад 23 болжээ.


АНУ "Умардын урсгал -2" хийн хоолойг эсэргүүцсээр байх болно гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдэлдээ дурдсан байна.


Холбоотой мэдээ