Үйлчилгээний газруудаар хүүхдүүдээ дагуулж явахгүй байхыг зөвлөв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-20 17:21:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 154 сорьцод шинжилгээ хийснээс 14 иргэн халдвар авсан нь батлагджээ.

Аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 2595 боллоо. Харин 36 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 2195 хүн эдгэрээд байна. Шинээр бүртгэгдсэн 14 тохиолдол нь Улиастай, Тэлмэн, Цагаанчулуут, Алдархаан сумуудад нэмж бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 284 иргэн улсын эмнэлэгт, гэрээр 43 хүнийг эмчилж байна. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал нь хөнгөн 266, хүнд 9 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн 30 хувь нь бага насны хүүхдүүд байна. Тиймээс удахгүй цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар ялангуяа дэлгүүр, худалдааны төвөөр дагуулж явахгүй байх. Мөн үсчин, нийтийн халуун ус гэхчлэн үйлчилгээний газруудаар дагуулж явахгүй байх. Хүүхдүүддээ заавал амны хаалт зүүлгэх. Гарын ариун цэврийг сахиулахыг дахин дахин сануулж байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ