Автомат камерын судалгаагаар 10 мянга гаруй дүрс бичлэг цуглуулжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-20 17:08:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт тавдугаар сарын байдлаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэнтэй холбогдуулан бугын ясан эвэр түүх иргэдийн хөдөлгөөн бага байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 

Тус газраас хагас жилийн байдлаар таван газарт автомат камерын судалгааг хийж 10000 гаруй дүрс бичлэг цуглуулсан байна. Мөн байгаль хамгаалагчдын ирүүлсэн мэдээллээр Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Ямаат хэсэгт малчин иргэн хоёр ширхэг, Туна, Идэрийн эх хэсгийн малчид мал хариулах явцдаа 82 ширхэг бугын ясан эвэр олсон байна. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад өвөлжилт, хаваржилт харьцангуй сайн болсон бөгөөд байгаль хамгаалагчдын ажиглалт болон малчин иргэдийн мэдээллээр тусгай хамгаалалттай газар нутагт халиун бугын долоон бодгаль махчин амьтанд бариулсан ул мөр бүхий сэг зэм бүртгэгдсэн байна. Судалгаа, камерын ажиглалтын дүнд ан амьтдын хорогдлын мэдээнээс харахад гол шалтгаан нь махчин амьтанд идүүлэх. Түүнчлэн байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл ган, зудын нөлөөгөөр зэрлэг амьтад хорогдсон байна. Харин бусад хүний үйл ажиллагаатай холбоотой аюул, дарамт харьцангуй бага байна гэв. 

Холбоотой мэдээ