720 хүүхэд ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-18 18:28:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд 720 хүүхэд ЭЕШ өгнө.
Хөдөө орон нутгаас ирэх хүүхдүүдийн аюулгүй байдал, шалгалтаа саадгүй өгөх нөхцөл боломжоор хангаж дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар сумдын засаг дарга нарт санал хүргүүлсэн байна. Аймгийн хэмжээнд нийт 720 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлснээс 130 гаруй нь өмнөх жилийн төгсөгч хүүхэд байгаа юм.
Аймгийн төв Даланзадгад сумын 1-р сургуульд 33 ангийг шалгалтын зориулалтаар, тусгай 2 анги, шалгалтын комиссын байруудыг бэлтгээд байна. Мөн хүүхдүүд болон эцэг эхэд зөвлөмжүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, анги даасан багшаар дамжуулан хүргэн ажиллаж байгаа аж. Шалгалтын комисст 8 зохион байгуулагч ажиглагч, 41 шалгагч буюу хянагч багш, 2 эмч болон 2 цагдаагийн төлөөлөл ажиллана. Аймгийн ЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангах, ариутгал халдваргүйжилтэд ариутгалын бодис, гар ариутгагч, маск, шалгалт хооронд ангийн танхим ариутгах жавлин, халуун хэмжигчтэй ариутгагчаар хангаж дэмжлэг үзүүллээ. Энэ жилийн хувьд коронавирусний халдварын улмаас шалгалтын байрны нэг ангид 12-15 шалгуулагч суухаар тооцсон. Шалгуулагч нартай холбоотой асуудлыг ямар нэгэн хүндрэлгүйгээр шийдвэрлэх талаар БСУГ , зохион байгуулагч нарт аймгаас үүрэг чиглэл өглөө.
Холбоотой мэдээ