Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй дахин хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-06 18:15:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Мик Холдинг” ХК энэ оны эхний хагас жилийн  санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт активын хэмжээ энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 4,234.8 тэрбум төгрөгт хүрч, 49.6 тэрбум төгрөгийн цэвэр хүүгийн орлоготой, 42.5 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаар татварын дараах цэвэр ашиг 7.1 тэрбум төгрөгт хүрчээ.
  • "МИК ОССК" ХХК нь олон улсын санхүүгийн зах зээлд буюу Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан 3 жилийн хугацаатай 8.85 хувийн хүүтэй 250 сая ам.долларын бондыг амжилттай арилжив.
  • Тайлант хугацааны эцсийн байдлаар нийт хөрөнгийн өгөөжийн хувь 0.3, өөрийн өгөөж 8.5 хувийн тус тус үзүүлэлттэй байна.

Монголбанк, "МИК ОССК" ХХК болон арилжааны банкуудын ипотекийн зээлийн эргэн төлөлтийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин  хойшлуулахаар шийдвэрлэв. 

Тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ