“КОВИД-19" халдварын 1246 тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 7952 сорьцод шинжилгээ хийснээс 1246 тохиолдол бүртгэгдэж, 1804 иргэн эдгэрлээ.
Эдгээрээс Улаанбаатар хотод 475, хөдөө орон нутагт 771 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 80-ээс дээш насны таван иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.