Сибирийн ойд асаж буй түймрийн утаа Дорноговийн ихэнх нутгийг бүрхжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-05 15:04:21

Дорноговь /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якут, Сибирийн ойд асаж буй түймрийн утаа Дорноговийн ихэнх нутгаар бүрхсэн талаар аймгийн УЦУОША-наас мэдээллээ. 

Салхины хүч баруун хойноосоо байгаа тул Сибирийн түймрийн утаа Сэлэнгэ-Улаанбаатараар дамжин зүүн урагш шилжсэн байна.

Наймдугаар сарын 05-ны байдлаар Дорноговь орчмоор салхины хурд 5-10 метр секунд байгаа бол ирэх гурваас дөрвөн хоногт 30-35 хэм халах төлөвтэй байгаа юм.

Холбоотой мэдээ