Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нутаг буцаж буй Австралийн Элчин сайд Д.Восентой уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-05 13:10:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Восенг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцав. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх үйлсэд Элчин сайд Д.Восений оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Холбоотой мэдээ