Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 3.3 их наяд төгрөгийн зээл олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд иргэн аж ахуйн нэгжүүдэд 3.3 их наяд төгрөгийн зээл олгосон талаар Сангийн яамнаас Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулжээ.
Тухайлбал, ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 1.7 их наяд, ипотекийн зээлийн хүрээнд 561 тэрбум, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд 319 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний үр дүнд 216 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв.