"Ковид-19" халдварын 1063 шинэ тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "Ковид-19" халдварын 1063 тохиолдол бүртгэгдэж, 1957 иргэн эдгэрлээ.
Эдгээрээс Улаанбаатар хотод 283, хөдөө орон нутагт 780 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-80 насны гурван иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.