Бараа, үйлчилгээний 85.7 хувийнх нь үнэ тогтвортой байв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-07-30 15:48:54

Архангай /МНЦАМЭ/. Архангай аймагт оны эхний 6 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф  өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өнгөрсөн оны мөн  үеийнхээс 3.8 хувиар, 2020 оны 12-р сарынхаас 4.9 хувиар  тус тус өссөн байна. 

 Өнгөрсөн 5 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний  сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 29 нэр төрлийн барааны үнэ өсч, 2.1 хувийнх  нь үнэ буурч, 85.7 хувийнх нь үнэ тогтвортой байлаа. 

Тухайлбал өмнөх сарынхаас хонь, үхрийн мах, алим, үнээний  задгай сүү, тараг зэргийн барааны үнэ 0.2 - 27.2 хувиар буурсан бол манжин, байцаа, лууван, төмс, гурил, шар тос, үзэм, өндөг, архи, пиво, гар нүүрийн арчуур, зоогийн газрын хоолны  үнэ, мотоцикль зэргийн үнэ 0.1 – 23.8 хувиар нэмэгдсэн байна, 

Холбоотой мэдээ