Хичээлийг есдүгээр сарын нэгэнд эхлүүлэхээр зөвлөмж боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-30 13:58:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг 9 дүгээр сарын нэгэнд эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, БШУЯ хамтран зөвлөмж боловсруулж байна.


Ингэхдээ 12-оос доош насны хүүхдийн хичээлийг хэрхэн зохицуулах, тодруулбал, танхимаар хичээллэх үед хүүхэд халуурвал ямар арга хэмжээ авах зөвлөгөө, удирдамж, боловсруулж, ангийг хоёр ээлжээр хичээллүүлэх хувилбарыг ч ярьж байгаа аж.


ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Одоогоор 200 гаруй мянган хүүхэд вакцинд хамрагдаад байгаа. Тухайн хүүхэд хичээлээс нэг жил өнжихөд ирээдүйд олох ашиг, хүртээмжээс хумсалж байгаа хэрэг тул салбарын яамд танхимын хичээлийг аль болох эхлүүлэх гарц олохоор ажиллаж байна” хэмээв. 

Холбоотой мэдээ