Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрөл олголоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-07-29 11:10:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк банкны өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх мөн бизнес төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой гэж үзэн, Тээвэр хөгжлийн банк, Кредит банк нэгдэх зөвшөөрлийг өчигдөр олголоо.


Тус хоёр банкны нэгдлийн үр дүнд банкны хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, засаглал, хамтын хяналтын тогтолцоо, өөрийн хөрөнгийн эрсдэл даах чадвар, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хангах чадвар сайжирна гэж дүгнэснийг Монгол банк мэдээлэв.

Кредит банкны салбар, тооцооны төвүүд нь Тээвэр хөгжлийн банканд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.


Өмнө нь Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаас Кредит банкны үйл ажиллагааг зогсоож, тус банкны эрх, үүрэг, хариуцлагыг Тээвэр хөгжлийн банканд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг гаргасан байна.

Эдгээр банк нь зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, цаашид тогтвортой, өсөлттэй байх нөхцөлийг хангах, системийн хэмжээний банк болтол тэлэх боломж байгаа тул ийм шийдвэрт хүрсэн аж. Дээрх шийдвэр нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэл болгожээ.

Холбоотой мэдээ