“Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх үүднээс нийтийн хүртээл болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-27 18:45:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангаас Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэн тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд "Монголын нууц товчоо”-г 282 хоногт багтаан сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Ингэхийн тулд өдөр бүр уг бүтээлээс мэдээлэл бэлтгэн нийтийн цахим сүлжээнд тавьж, олны хүртээл болгож байна. Энэ удаа буюу 73 дахь тал болох:

-“Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмүжинд өгүүлрүүн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүхэд ятгахаар яваад ийнхүү жадлагдав" гэвэл Тэмүжин уйлж гарав. Өэлүн үжин өөрийн биеэр туг барьж мордоод, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ” хэмээсэн хэсгийг нийтэлжээ. 

Холбоотой мэдээ