Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-28 14:34:30

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн Говь-Алтай аймгийн 11-р тойрогт АН- аас аймгийн Засаг  дарга О.Амгаланбаатар, МАН-аас хуульч Ш.Раднаасэд, бие даан нэр дэвшигч Б.Наминчимэд, Ш.Эрдэнэбат, Г.Нэргүй нарын 5 нэр дэвшигч албан ёсны сурталчилгаагаа сонгуулийн хуулийн дагуу хийж өчигдөр өндөрлөлөө.

Тэд сурталчилгааны сүүлийн өдрөө иргэд сонгогчдод хандсан ил захидал илгээж, сонгуульд оролцож, саналаа өгөхийг уриалжээ. МАХН-аас УИХ-д нэр дэвшиж байсан Н.Бүргэдээ Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хасагдсан байна. Аймгийн ИХТ-д АН, МАН, МАХН, ХҮН зэрэг 4 улс төрийн намаас нэр дэвшигч 113, бие даан нэр дэвшигч 5 нийт 118 хүн мөн сонгуулийн сурталчилгаагаа 18 сум 87 багийг хамруулан хийж хуулийн хугацаанд дуусгалаа. Хадсан лоозон, самбар, зураг, хаяг, наалт, ухуулга сурталчилгааны гэр зэргээ буулгаж авсан байна.

                                                                                                          Говь-Алтай Ш.Цоодол 

Холбоотой мэдээ